Хүндрэлтэй асуудал
1936 оноос хойш бөө мөргөлийн тахилгын жаяг ёс гүйцэтгэхгүй явсаар 1993 он болоход ангаж цангасан, догширсон хий явдалтангууд, үр хүүхэд удам судраа гэсэн уг гарвал онгодуудын эргэлт хуйларсан салхи шиг явсаар 2007 оноос зөөлөн намуун урсгалт салхи шиг боллоо.
"Хүндрэлтэй асуудал" цааш унших »
Олны шуугиан
Олон хүн гомдоллон ярьж байна.   Багануур дүүргийн ойр орчимд байгаа бөө нарыг ард түмэн болон төрийн хяналт, цагдаагийн газар анхаарч хянаач ээ гэж гуйж байна. Учир нь тэнд буй бөө удган заарин нар иргэдийг бөө болгох мэтийн аргаар бизнес хийж байна бус уу?  
"Олны шуугиан" цааш унших »
Хүний амьдралд тохиосон сургамжтай явдлуудаас
Олонд тохиосон зарим явдлуудыг нь бид оюун ухаандаа дүгнэж цэгнэн аж амьдралдаа сайн талыг нь авч мууг нь орхин хаяж цааш алхвал амьдралд үүрэх ачаа хөнгөн, харгуй зам дардан байна биз ээ.  
"Хүний амьдралд тохиосон сургамжтай явдлуудаас" цааш унших »
Сонгоол буриадын түүх
Оросын холбооны улсын бүрэлдхүүнд багтдаг Буриад улсын өмнө хязгаар Сэлэнгэ, Зэд, Хиагт, Бичүүрийн аймгуудаар тархан суудаг цонгоол хэмээх угсаатны бүлгийг манай урд үеийн эрдэмтэн судлаачид халх монголын Түшээт хан аймгаас босч орост дагаар орон улмаар буриад монголчуудын угсаатны бүрэлдэхүүнд орсон хэмээн үзсээр ирлээ. Уг судлаачид сэлэнгийн буриадын түүхийн сурвалж бичиг “Бяцхан запискэ”-д үндэслэн ийм дүгнэлт гаргаад асуудлыг шийдвэрлэн амар сууж байжээ.
"Сонгоол буриадын түүх" цааш унших »
Орос орон дахь буриадуудын сониноос
Та бодооч ээ, орос оронд аж төрж буй буриадууд нь угуул эх нутагтаа байгаа боловч 5 үг хэлэхийн 3 үгийг оросоор, нэг үгийг буриадын хагас оросжсон байдал бүхий аялгаар, үлдсэн нэгийг нь буриадаар авиалж байх юм. Алхам дутамд оросууд хаа сайгүй дайралдана.   1720 оны орчим буриадын 11 залан (ноён) Оросын хаан I Петрт алт мөнгө барьж дагаар орсон түүхтэй байдаг.
"Орос орон дахь буриадуудын сониноос" цааш унших »
Авзайн басган hүмийн удхын дуудалга
Худир хурдат нютагтай Хурма сагаан тэнгэри Хормой сагаан байгал Тэвхийн шэнээн яhан Тархи шэнгин овоо Улаан шуhан уга Угтаж толорон буудаг Хан баавай Авзай Хатан ийвэн Нарагша  
"Авзайн басган hүмийн удхын дуудалга" цааш унших »
Хамниган зон олны тухай товчхон
Хамнигад гэж манай буриадуудын нэрлэдэг энэ үндэстэн зүүн далайгаас Алтайн нуруу, монгол элснээс хойт мөсөн далай хүртэл өргөн уудам нутагт гол төлөв ан гөрөө хийж аж төрж явсан зон түм ажээ.
"Хамниган зон олны тухай товчхон" цааш унших »
Буриад бөөгийн хуяг хувцас, эд хэрэгсэл
Зарим залуу бөө нар байрныхаа ханын шкафаар дүүрэн өмсгөл хувцас нөмрөгтэй байх юм. Онгодын шаардсан бүхнийг заавал бий болгох гээд гүйгээд байх шаардлагагүй байдаг болтой. Өнөө цагийн бөөгийн хуяг ийм болсон, өмсдөг хувцас хуяг маань ийм болжээ гээд цомхон бөгөөд чанартай хуяг, дуулга товог, үйлийн шаардлагатай зэмсэг зэргийг бүрдүүлээд л болдог байна.
"Буриад бөөгийн хуяг хувцас, эд хэрэгсэл" цааш унших »
Бөө багш нарт өгөх зөвлөмжөөс
Би эгэл нэгэн хөдөлмөрийн сэхээтэн болохоос биш шашин судлаач биш, бөө судлаач, сүнс судлагч биш ээ. Хүмүүс минь нэгэн зүйлийг маш сайн тунгаан бодож ойлгоочээ. Өөрсдөө маш сайн бодож сэтгэж тунгаагаачээ. Би өөрт хандсан хэсэг хүмүүсийн тухай бичье. Тэд нарт энэ тухай бичнэ ч гэдгээ хэлсэн.
"Бөө багш нарт өгөх зөвлөмжөөс" цааш унших »
Тэнгэрийн бодлого хэрэгжих цаг
 Миний бие 2008 онд “Монголын сэргэн мандах цаг айсуй” гэсэн нэгэн томоохон нийтлэл бичиж “Дал” сониноор дамжуулан захидлын хамт их хурлын гишүүн бүрт хүргүүлсэн билээ. Мөн тэрхүү захидалдаа Тэнгэрийн их хаан залрахтай холбогдуулж бичсэн гурван ч номныхоо нэрийг дурьдаж хэрвээ уншиж сонирхохыг хүсвэл өөрийн биеэр дуртайяа хүргэж өгөхөө хүртэл амласан юм.
"Тэнгэрийн бодлого хэрэгжих цаг" цааш унших »
Тануухан хатан эхийн дуудлага
Хожуу үеийн Түрэг улсын их эзэн Билгэ хааны төрүүлсэн эх байх магадлалтай нэгэн монгол хатан саяхан онгодоор бууж ирсэнийг тодорсон дуудлагаар нь орууллаа. Манай тооллын 715 оны орчмын бодит хүн байх болтой санагдана.  
"Тануухан хатан эхийн дуудлага" цааш унших »
Бөө мөргөлийн зарим ерөнхий дуудалгаас
Газар дэлхийн дуудалга   Дабхан буурал дайдын Үндөр уужим дэнжhээ Дабшуулж дууднаб Далай ехэ уhан дээрhээ Урин байж дууднаб Уруугаа үнгөт огторгуйhоо Угтуулан дууднаб
"Бөө мөргөлийн зарим ерөнхий дуудалгаас" цааш унших »
Тэнгэрийн сvм
Тиан Тань буюу Тэнгэрийн сvм бол хятадад єнєє байгаа хамгийн бvрэн бvтэн, хамгийн их цар хэмжээ бvхий тахилга тайлгын барилга болох юм. Нар хур нь тэнцэж, хорвоо дэлхий амгалан тайван байхыг хvсэн даатгаж, хятадын Мин, Чин династийн үе vеийн хаадууд жил болгон тэнгэр, газар, нар, сар, уул усны эзэн сахиулсан навдаг савдагуудад тахилга тайлга єргєдєг байжээ. Yvний дотор тэнгэрийн тахилга нь хамгийн чухал тахилга байлаа.
"Тэнгэрийн сvм" цааш унших »
Баян баавай төвөөс гаргах зөвлөмж
Газар ус гэсэж лус амилж эхлэхэд сайн муу бүх зүйл амилж ийш тийш гүйж харайлдах нь их болдог тул гэрийнхээ гадна бага сага тос өөхтэй хиншүү тавьж арц ганга уугиулж ус нутаг уул хангайгаа дурсаж өвөг дээдсээ ооглож дуудаж цай, сархад, сүү өргөх нь зүйтэй. Ингэж өргөхдөө өвчин зовлонгүй байхыг гуйна. Хамгаалж хүрээлж авч явахыг гуйдаг ёстой. Энэ жил их хурц хатуу, өвчин гай барцад их тул өвчний үүд, үхлийн үүдийг хар, хөх, улаан ямаагаар хаах хэрэгтэй ажээ.
"Баян баавай төвөөс гаргах зөвлөмж" цааш унших »
Бөөгийн онгодтой хөөрөлдсөн нь №07
Хиад уг: Байгаль дэлхий хүйтрэх гээд л байна даа. Яргуй мэтийн цасанд зохицсон ургамал элбэгших мэт. Ирэх өвөл их хүйтэн болох тул дулаан хувцас сайн бэлтгэж, орон гэрээ сайн дулаалаарай. Долоон жилийн дараа(2017 онд) өмнөд хилийн цаана их мөргөлдөөн гарч цус ихээр урсах нь дээ. Хянганы нуруу, 33 говиороо хааж зааглан ус нутагтаа орох аюул заналыг хаагаарай.  
"Бөөгийн онгодтой хөөрөлдсөн нь №07" цааш унших »
Буриад монголчуудын уг гарвалын тухай товч мэдээлэл
Баргабаатар 3 хүүтэй:   1.      Илюдэр 2.      Гүрбуриад 3.      Хорилдой мэргэн  
"Буриад монголчуудын уг гарвалын тухай товч мэдээлэл" цааш унших »
Хамниган ястны бөө мөргөлийн онцлог
Дайдын их тив билээ Давхар давхар тэнгэр билээ Далай цагаан ус билээ Дөрвөн тив гүйдэл билээ Дөрөө чанга заяа билээ
"Хамниган ястны бөө мөргөлийн онцлог" цааш унших »
"Чингис тоолол"-ын Монгол Зурхай
 “Чингисийн тоолол”-ыг баримтлагч зурхайч Цэдэндамбаагайн Махбалтай уулзаж ярилцав. Тэрбээр инженер-технологич, социалогич, хуульч эрх зүйч, зурхайч мэргэжилтэй, цэргийн бэлтгэл дэд хурандаа нэгэн. Тэрбээр одон зурхайг шинжлэх ухаантай нягт холбон хөгжүүлж буй Николай Коперникийн нэрэмжит олон улсын шагналт физик, математикийн шинжлэх ухааны доктор, профессор, Монголын Зурхай Судлалын Академийн академич До.Баасанжав багшийн гарын шавь нь ажээ.
""Чингис тоолол"-ын Монгол Зурхай" цааш унших »
Бөртэ чоно, Гуа марал 3500 жилийн өмнөх бодит хүмүүс
Чингис хааны 851 он   (2009-2010 он)   Лаа хүн эзэнтэйгээ уулзана Маа хүн тэнгэртэйгээ золгоно Улаан ямаа уул тойрно Хар ямаа ууланд гарна  
"Бөртэ чоно, Гуа марал 3500 жилийн өмнөх бодит хүмүүс" цааш унших »
Бөөгийн онгодтой хөөрөлдсөн нь №06
Хиад уг: Тэнгэрт мань мэт нь сархад ууж налайн суух амаргүй болсон доо. Их хаадын элч нар чандага унаатайгаар нааш цааш сүлжилдээд хаадын буух бэлтгэл бүхнийг үзэж шалгаан амаргүй байна даа.
"Бөөгийн онгодтой хөөрөлдсөн нь №06" цааш унших »
Сар шинийн баярын халуун мэнд хүргэе!
XVII жарны Зээсэн хэмээх төмөр Барс жилийн шинийн нэгний өдөр нь 02 дугаар сарын 14-ны өдөр тохиож байгаа билээ. Бөөгийн мөргөлтөн олныхоо өмнөөс Загалмайн шашинт, Исламын шашинт болон Бурханы шашинт ахан дүүсдээ энэ Барс жилийн сар шинийн час халуун баярын мэндийг хүргэх ялдамдаа та бүхнийхээ амьдралд аз жаргал, эрүүл энх, ажил хөдөлмөрийн өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөж билэгдье!   Бөө мөргөлийн Баянбаавай төв    
"Сар шинийн баярын халуун мэнд хүргэе!" цааш унших »
Бага насныхаа үрсээ хайрлан хамгаалъя
Сүүлийн үед УБ хот, Багануур, Эрдэнэт, Дархан хотод туршлагагүй залуувтар(23-34 насны) бөө удганууд 10-17,18 насны шилжилтийн насны охид хөвгүүдийг бөө болгох үйл явцад татан оролцуулж тэдний ээж аав нараас хувцас хэрэглэлийн гэх 500 мян төгрөг, багшлах гэх 500-800 мян төгрөг авдаг ажээ. Аав ээжүүдээ, ойлгоочээ! Хүүхдийн шилжилтийн насны гормоны өөрчлөлтийн үед зан ааш нь хувирдаг, бас элдвийн мэдрэмжүүд төрдөг, хувьсдаг, өвчилдөг.
"Бага насныхаа үрсээ хайрлан хамгаалъя" цааш унших »
Алтан Дээд ГЭР ИЭ
“ХӨХ МОНГОЛ-ыг Нүүдлийн соёлоор  бадраах КҮ ЭН долоон биет ИХ ЗАСАГ-ийн Алтан Дээд ГЭР ИЭ” Толуй ХААН-ы ХАТАН Соракоктай цэцэн (Өв МОНОГОУУЛ хэлнээс хөрвүүлсэн 15 дахь өртөөлөгч Хөх нохой овогт Ж.Нүрзэд агсан) номноос өчүүхэн хэсгийг түүвэрлэн оруулав:
"Алтан Дээд ГЭР ИЭ" цааш унших »
Бөөгийн онгодтой хөөрөлдсөн нь №05
Хиад уг(Хабул хааны зүүн гарын ноён): Саяхан Мангад(Орос)-ын хааны золголт(12 сарын 25-ны загалмайтны зул сарын баяр болтой)-нд яваад бэлэг сэлтээ солилцоод ирлээ. Модун эзэн, Абраам хаан, Цагаан гүү хаан, Хабул хаан нар өөрсдийн олон албатуудынхаа хамт явлаа. Мангадын хүлэг морьд, чарга нь том сүрлэг эд байх юм.
"Бөөгийн онгодтой хөөрөлдсөн нь №05" цааш унших »
Эртний үнэн түүх
Монголын эх түүхийн үндсэн баримт бичиг болгон хэрэглээд байгаа “Монголын нууц товчоо”-г жинхэнэ өөрийнх нь монгол эх сурвалжаас нь хэн гэгч хэзээ үед ямар зорилгоор хэнд зориулж ханз үсгээр товчлон сийрүүлж бичсэнийг эрэгцүүлэн сэтгэх чадвартай түүхчид байна уу. Их эзэн Тэмүчин Чингис хааны угсаа гарвалын тухай МНТ-нд ухаант өвөг дээдэс минь сэтгэсэн нууц кодоороо халхлан бичсэн бүхнийг тайлахыг хичээн бодлогоширч суугаа судлаачид байна уу.
"Эртний үнэн түүх" цааш унших »
Бөөгийн онгодтой хөөрөлдсөн нь №04
Зун, намрын өндөр тайх, их тахилгуудын цаг өнгөрч өвлийн улирал эхэлжээ. Саяхан нэг Бэсүд овгийн хүний тахилд оролцож яваад уулзсан зарим нэг онгодын сонирхолтой ярианаас тэмдэглэж авсанаа оруулъя гэж бодлоо.
"Бөөгийн онгодтой хөөрөлдсөн нь №04" цааш унших »
Буриад Монголчуудын гарал vvсэл
Буриадын ард тvмний угсаа судлалын (гарвал) асуудал маргаантай хэвээр байна. “Буриад” угсаатан гэдэг нь анх хори тvмэд, барга, ойрад болон бусад хөрш зэргэлдээ оршиж байсан ард олний хамт Монголын нууц товчоонд дурьдагдсан байдаг.
"Буриад Монголчуудын гарал vvсэл" цааш унших »
Далан хар уулын төрх
Түмэдийн Алтан ханы 1560-1580 оны  хооронд Хөх хотыг өвөрт нь байгуулсан Далан хар гэгч уулын төрхийг алсаас харахад олон хар уулсыг тэгш тал дээр нэг л дор овоолчихсон юм шиг их сонин харагддаг. Дундаа өргөн уудам хөндий байхгүй, огцом хурц өндөр оройнуудтай, өвс ургамал нь бараан өнгөтэй, хад чулуу, шороон хөрс нь хүртэл бараавтар өнгөтэй яг л хонь малын гэдэс чанаж идэхэд таардаг сархинаг санагдуулам гайхамшигт бараа төрхтэй сүрлэг сайхан хайрхан уулс юм.
"Далан хар уулын төрх" цааш унших »
Ордос нутаг дахь Чингис хааны онгон
Хятад улсын Өвөрмонголын өөртөө засах орны Ордос аймаг дахь “Чингис хааны онгон”-д дахин нэг удаа аялах тохиол манай ажлын далимд надад саяхан гарлаа. Өмнөх анхныхаа удаа биднийг очиход 8 дугаар сар байсан тул нэлээд их хүнтэй байснаас гадна их хааны онгонд ажиллаж байгаа тахилчид Дархад нартай харилцах бололцоо байхгүй нэлээд хаагдмал байсан. Голцуу өмнөд хятадын нутгаас ирэх дотоодын аялагчид, япон болон солонгосын жуулчдад голцуу зориулсан хөтөлбөртэй, тайлбарлагч бүсгүйчүүд нь монголоор сайн ярихгүйн дээр бидний түүхийг гуйвуулсан, дээр нь манай хаад, хатадын цогцос бүхнийг энэ онгондоо хадгалж байгаа ухаантай худал хуурмаг мэдээллийг там тумхан өгч байх маягтай байсан тул нэлээд урамгүй буцаж харьсан билээ.
"Ордос нутаг дахь Чингис хааны онгон" цааш унших »
Түмэдийн Алтан ханы түүх
Алтан хaн(1507-1582) их улс төрд тодорч ирсэн үе нь 1524 оны үе юм. Монголын баруун гурван түмний нэг болох Түмэдийн хан(Баруyн гурван түмэн: Ордос, Юншээбүү, Түмэд; Зүүн гурван түмэн: Цахар, Халх, Урианхай) байв. Энэ үед Монголын хаан Бодьалагт тусалж, хааны эсрэг боссон зүүн түмний нэг Урианхайг номхотгосон. Гэвч Урианхай нар Монголын хаанд захирагдахгүй байсан тул бүрмөсөн хөөн тарааж, хангаар засагласан түмэн байхыг нь болиулсан байна. 1522 онд Алтан хан их цэрэг авч Хархорум хавиар нутаглаж байсан Ойрдуудыг дайлж баруун тийш хөөж тэр хавийн нутгийг өөрийн эзэмшилд авсан. 1559 онд Төвдийн хойд талын нутаг Хөхнуур хавийг эзэлсэн. Нутаг дэвсгэр нь Хархорумаас урагш Цагаан хэрэмд тулж, зүүн тийш Цахараас Эрчис гол хүртэлх нутгийг эзэмшсэн.
"Түмэдийн Алтан ханы түүх" цааш унших »
Буриад ард түмнийг хэсэглэн хуваасан нь
1937 оны есдүгээр сарын 26-ны ЗСБНХУ-ын Төвийн гүйцэтгэх Сибирийн мужийг Эрхүү, Чита муж болгон хуваажээ. Энэ тогтоолын дөрөвдүгээр зүйлд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Буриад Монголын өөртөө засах улсын Ага болон Улаан Онон аймгуудыг Эрхүү мужид нэгтгэж Усть-Ордын үндэсний тойрог байгуулах шийдвэр гаргасан аж. Уг тогтоолд ЗХУ-ын Төвийн гүйцэтгэх хорооны дарга М.Калинин, нарийн бичгийн дарга А.Горкин нар гарын үсэг зурсан байна. Буриадын нийгмийн ухааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, түүхийн ухааны доктор Ширап Чимитдоржиев “Аргументы и Факты” сонинд энэ тухайд санаа бодлоо бичснийг та бүхний анхааралд толилуулъя.
"Буриад ард түмнийг хэсэглэн хуваасан нь" цааш унших »
Багшийн ярилцлага №03
Бөөгийн онгодын сүнстэй харьцаж сурах дасгал буюу бясалгал хийж сурахад чухам юуг анхаарах ёстой байдаг вэ?   Үүнийг сурахыг зорьсон хүн биеэ эгцэлж 2 гарын 5 хурууг дэлбээлэх гэж буй яргуй цэцэг шиг хумьж 2 нүдний дээд тал орчимд барьж толгойг бага зэрэг бөхийлгөн зогсоо байдлаар өнө эртний өвөг дээдэс(уг гарвалууд)-ийн нэрийг үглэн аялгуулж танд мөргөе гэж хэлээд таны ургасан яс, тасарсан мах, үсэрсэн цус тэрний хүү тэр билээ гээд тийм овгийн тэдэн голомт айлын төдөн хүний амь насыг даатгаж аж амьдралдаа тусалж, түмэнд тустай, төрд нэмэртэй явуулаачээ гэж гуйх маягаар бөөгийн мөргөл явдаг.
"Багшийн ярилцлага №03" цааш унших »
Удган багшийн мэндчилгээ
“Баянбаавай” бөө мөргөлийн төв маань бол сүнс судлалын чиглэлийн үйл ажиллагаа голчлон явуулж байна. Зуны их тайх тахилгууд өндөрлөж Тэнгэрийн үүд хаагдлаа. Бөөгийн тахилгын үйл ажиллагаа зогсож амарлаа. Хүмүүн бидэнтэй тун ойр холбоотой байдаг өнгөрсөн цаг хугацааны өөд болоочдын сүнс болох тэд маань ч амрах цаг нь боллоо.
"Удган багшийн мэндчилгээ" цааш унших »
Буриад түмний шүтлэгийн тухай товчхон
Хори түмэн ард зоныг нийтэд нь буриад ард түмэн гэж нэрлэдэг. Буриад ард түмэн нь монгол угсаатантай нягт холбоотой. Аж амьдралын олон ёс заншил дадал зүйгээр тун төстэй, хэл яриа үг үгсийн аймгаар адил төстэй аялгуутай зэргээрээ хамаг олон монголчуудын нэгэн язгуур ястан нь юм. Буриад түмэн нь анхандаа монгол угсаатантай адил бөгэ(бөөгийн) шашны мөргөлтэй байсан.
"Буриад түмний шүтлэгийн тухай товчхон" цааш унших »
“ГӨХӨЛ” буюу “ХӨХӨЛ” толгойд байдаг
Энэ нь хvн бvхэнд ойлгомжтой мэт боловч, сvvлээр туг сvлд хийж толгой дээрээ мандуулахыг уриалах шахдаг эрдэмтэн байгаа тул vvнийг бичив.
"“ГӨХӨЛ” буюу “ХӨХӨЛ” толгойд байдаг" цааш унших »
Б.Батмөнх удганы ажиллах өвлийн цагийн хуваарь
Хавар, зун, намрын өдрүүдэд хийгддэг Монгол олон ястны отог овгуудын уг онгодууд, уул усны эздийг дээд тэнгэртэй холбож тайх өндөр тахилгуудын цаг хугацаа өнгөрч өвлийн хүйтэн улирал дөхөж ирсэн энэ үеэс удган Б.Батмөнх багшийн ажиллах цагийн хуваарь нь өвлийн хуваарьтаа шилжиж байна. Иймд дор үзүүлсэн хүснэгтээр харуулсан цагийн хуваарь болон байрлалын дагуу харилцаж байж болохыг анхааруулахаар орууллаа.  
"Б.Батмөнх удганы ажиллах өвлийн цагийн хуваарь" цааш унших »
Монголын өнөө цагийн бөө мөргөлийн өнгө
Тэнгэрийн цаг(хэдэн арван жарныг багтаах нэгэн шинэ эрин үе) ирсэн энэ үед монголын бөө нарын тоо хэдэн зуугаар биш харин хэдэн мянгаар тоологдохоор болжээ. Тэр их олон бөөгийн дүнгэрийн дуун дээд тэнгэртээ хүрч байна уу гэвэл үгүй юм шиг байна. Зөвхөн гарын хуруунд багтах цөөхөн тооны бөөгийн чадал чансаа л хүрч байгааг өндөр дээд угийн онгодууд хэлж өгч байна.
"Монголын өнөө цагийн бөө мөргөлийн өнгө" цааш унших »
Багшийн ярилцлага №02
Удган багштайгаа ярилцлаа: Зарим бөө удган нар дэлхий сөнөх тухай зарлаж сенсаци дэгдээгээд байгаа дуулдах юм. Та энэ тухай юу хэлэх вэ? Энэ бол харин маш худал мэдээлэл байна, ойрын 200 жилийн дотор дэлхий сөнөхөөр тийм гамшиг тохиох эсэх нь тодорхой харагдахгүй байгаа. Харин Алтайн нурууны гүнд хөдөлгөөн үүсч газар хөдөлж уул нь уруугаа харна гэсэн онгодын анхааруулга бий. Тэгээд Алтайн зон олноо Хангайн нуруунд нүүлгэх хэрэгтэй гээд байсан. Түүнийг нь уг газрын зарим уг гарвалууд олж хараад дэлхий сөнөх нь гээд сандарсан байж магадгүй. Төр засгаас энэ тухай онгодын анхааруулга дохиог авч Алтайн нуруунд сейсмогийн судалгаа тандалт хийх шаардлагатай байх юм.  
"Багшийн ярилцлага №02" цааш унших »
Бөөгийн онгодтой хөөрөлдсөн нь №03
(Хиад ястай угаас) Хан Хурмаст тэнгэрийн хуралдайд зөвхөн харын уг гарвалууд суудаг гэж дуулж байлаа, та энэ хуралдайн байдал ямар янзтай явдаг болохыг нь үзэж сонсож байв уу? Солонгон өнгөтэй үүл манан хөшгөөр үүд болгон хаасан байсан. Хөшгийн цаанаас манай чиний мэдэх тэр өвгийн чинь нүүр царай дөнгөж цухуйгаад гарын алгаар орохыг дохивол миний орж асуугдах ээлж маань ирж байгаа нь тэр юм. Дотор нь ороход монгол ястан омгуудын сүрлэг сайхан өмсгөлтэй сүрдмээр олон заарингууд зогсоцгоож байсан. Сандал суудал байхгүй цөм босоогоороо байдаг болтой юм билээ. Монголын ирээдүйн тухай ихээхэн санаа сэтгэлээ чилээдэг нь илхэн байгаа эрхэм өвгөд дээдэс маань бид мэтээсээ дэлхийн орчин цагийн түүхийн явдал болон монголын эртний хот хүрээний тууриудын өнөөгийн оршин буй байрлалын тухай асуух зүйлээ болгоож байсан даа. Хангалттай хариулт авбал ихэд сайшаан магтана.  
"Бөөгийн онгодтой хөөрөлдсөн нь №03" цааш унших »
Тэнгэрийн тамгатай хүмүүс
Тэнгэрийн тамгатай гээд байгаа нь эхийн хэвлийд дөнгөж бий болж байгаа тэр л цаг үед өөрийн төрүүлсэн аавын эсвэл ээжийн удам угсаа гарвалын аль нэг талаас тусгай мэнгээр  тэмдэглэгдэн уг удмаа залгамжлан тэднийхээ ивээлийн дор заавар зөвлөгөө аван аж төрөхөөр томилогдсон хүнийг хэлдэг байна. Уг залгана гэхээр аавын талаас, удам залгана гэвэл ээжийн талаасаа хамааралтай болчихдог.
"Тэнгэрийн тамгатай хүмүүс" цааш унших »
Өвөрмонголын Ордос нутаг дахь Чингис хааны хүрээ
Ордос аймаг нь Хөх хотоос баруун урд зүгт оршдог, уул уурхайн чиглэлийг барьж үйлдвэрлэл нэлээд хөгжсөн нутаг юм билээ. Хорчин ясны нэгэн сайн дүүг замчаар дагуулан автобус дамжин хөлөглөж тэр нутгийн дээсийг алхлаа. Харин миний очсон зорилго бол Чингис хааны хүрээ орж өмнө нь сургаар дуулж байсан Монголын их хааны сүүлчийн амьсгалыг шингээсэн ноос нь энд үнэхээр байдаг эсэхийг нь олж үзэх байлаа.
"Өвөрмонголын Ордос нутаг дахь Чингис хааны хүрээ" цааш унших »
Бүйлсийн бут модны цэцэг
УБ-Дарханы автозамын дагуу томоохон нэгэн гүүрээр дээгүүр нь гардаг Хараа хэмээх голын сав нутгийн орчмын уул толгодоор бүйлс модны бут цэцэглэн энгэр газрууд нь тэр чигээрээ цайрсан байлаа. Энэ оны 5-р сарын эхээр Сэлэнгийн удган модыг тахихаар зорин явах замдаа монгол нутгийнхаа Сакура болсон бүйлс буюу бүйлэхэн(буриадаар)-г анх удаа олж харсан маань энэ юм. Өмнө нь яагаад анзаарч хардаггүй байсан юм бол. Багш маань тэдгээрийг ихэд хайрлан бахдаж хараад цэцэгсийн дэлбээг турихан гараараа илбэн зогсож билээ.
"Бүйлсийн бут модны цэцэг" цааш унших »
ЧИН УЛСЫН ЗОХИОСОН МОНГОЛ ЦААЗ ХУУЛЬ
Манж Чин улс нь дотроо олон зүйлийн хууль дүрмийг хэрэглэдэг байв. Үүнд, Дайчин улсын бүгд хууль буй. Мөн бүгд хуулийн хууль зүйлийн бичиг, найман хошууны хууль, цэргийн хууль бичиг, хууль цаазын бичиг, Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яамны хууль зүйлийн бичиг гэх мэт. Үүнд, бүгд хууль хэмээгч улсын төвлөрсөн их хаадын эрхлэх хэрэг гаргасан (Үндсэн хуулийн төсөөтэй) хууль мөн болно.
"ЧИН УЛСЫН ЗОХИОСОН МОНГОЛ ЦААЗ ХУУЛЬ" цааш унших »
АРИГБӨХ
Монголын Их гүрний сүүлчийн хаан Аригбөхийн эмгэнэлт амьдралын төгсгөл өдий хүртэл бүрхэг хэвээр байгаа юм. Монгол, Хятадын сурвалж бичгүүд болон судлаач эрдэмтдийн үзсэнээр Аригбөх Хубилайд бууж өгсөнөөс хойш хоёр жил орчим хугацаанд гэрийн хорионд байсаар 1266 оны 10 сарын 1-нд нас баржээ. Рене Груссе энэ талаар “Аригбөх 1266 онд нас барсан боловч үнэндээ насан эцэслэтлээ хоригдол байжээ” гэжээ. Хоригдол байх тухай асуудал маргаангүй агаад Хубилай түүнийг хатуу хорио цагдалтаас ангид байлгасангүй.
"АРИГБӨХ" цааш унших »
Монголчуудын шивэлгэр гэзэг үс, түүний нууц учир ба ач холбогдол
Та бидний үзсэн, харсан, мэдэхээр их эзэн Чингэс хааны хөрөг зурагт хоёр чихний араар сүлжмэл гэзгээ нугалсан, духны хэсэгтээ хэсэг үс малгайн дороос цухуйсан байдаг нь 13-р зууны үеийн язгууртан монголчуудын үс зассан байдлын гол хэлбэр болж хадгалагдан иржээ.
"Монголчуудын шивэлгэр гэзэг үс, түүний нууц учир ба ач холбогдол" цааш унших »
Тувагийн бөө хар домын аргаар хvvхдийн бие сvнсийг хулгайлжээ
Хар шидийн талдаа индианчуудыг ч дагуулахгvй шvv гэж зарим учир мэдэх хvмvvс ярьдаг юм. Тувагийн хил дагуу амьдарч байсан малчин Дорлигжав урт гартай нэгэн аж. Нэг удаа олуул нийлж Тува руу гараад бєєгийн малаас хєєжээ. Тэр бєєг эмэгтэй хvн мєртлєє сахал vстэй алмас шиг амьтан байдаг гэж ярилцана.
"Тувагийн бөө хар домын аргаар хvvхдийн бие сvнсийг хулгайлжээ" цааш унших »
Монголчуудын үүсэл гарлын тухай
Монголчуудын үүсэл гарлын тухай Монголч эрдэмтдийн тоймгүй олон зохиол бүтээлтэй танилцаж болох боловч Монголчууд хэдий үеэс угсаатан болон бүрэлдсэн, өвөг Монгол нь ямар хэлтэн байсан тухай маргаантай таамаглал бий. Монголчуудын өлгий нутаг, гарал үүслийг судлахад хамгийн түрүүнд хүний үүсэл гарлын тухай асуудлыг гүнзгий авч үзэх нь зүйтэй.
"Монголчуудын үүсэл гарлын тухай" цааш унших »
Бөөгийн онгодтой хөөрөлдсөн нь №02
  (Сартуул ясны онгод) Үр хойчис бидэндээ захиж анхааруулах байгалийн аюул ойрын хугацаанд байна уу?   Дээд тэнгэрээс Алтайн уулсын эздээ дээш нь татаад байхаар нь гайхаад байлаа. Алтайн уулсын биеэр галт могой гүйгээд байна. Ойрын 10 жилдээ Алтайнхан нутаг сэлгэх хэрэгтэй болжээ. Галт могой гүйж газар шилгээхэд уулын эзэд хүртэл нүхэнд дарагдах аюул байдаг юм.   (Хотогойдын Шадар ван)  Хотогойдын 33 ноёдод өндөр тайх тайлгыг орой цагаан хар ирэгэн хонь өргөн хийж байна. Таны нуруу өвдөж эмзэглээд байдаг болтой, тахилга тайлгаа аваад одоо удахгүй эдгэж илаарших уу?  
"Бөөгийн онгодтой хөөрөлдсөн нь №02" цааш унших »
Чингисийн vеийн он тооллыг тvvхэн төөрөгдлөөс гаргацгаая
Уламжлал тvvхээ дээдэлсэн энэ цаг vед эртний Хvннv гэгдэх Хуянь нарын тєр барьсан 2000 гаруй жилийн тэртээгээс баттай эхтэй vндэсний зурхайгаа ор тас мартан хожуу vеийн тvвдчилсэн хувилбарыг монголын тоолол хэмээн эндvvрсээр байна. Уг нь хуанли гэдэг vг хуянь ли буюу хуянь тоолол юм гэдэг. Хуянь гэдэг нь алтан шонхор шvтээнтэй хиан угсаатад, ли гэдэг нь тоолол гэсэн утгатай нанхиад vг. Гэтэл энэ чиглэлийн тэргvvлэх эрдэмтэн, шинжлэх ухааны ганц доктор Л.Тэрбиш тvвд равжунгийн цаглабарыг vндэсний тоолол гэж єргємжилж тvvхэн vнэнийг зєрчилдvvлсээр байна. Тухайлбал “Зуны тэргvvн сарын 16-ны улаан тэргэл єдєр нь Григорийн тооллын тавдугаар сарын 3 мєн” мэтээр тєрийн зарлиг, засгийн тогтоол хvртэл гаргуулсан нь Джомолунгмаг Хэнтий, Лхасыг Хархорум хэмээн баталсантай агаар нэгэн андуу болов.

"Чингисийн vеийн он тооллыг тvvхэн төөрөгдлөөс гаргацгаая" цааш унших »
Монголын түүхийн бүх юм зөв байсан
Ер нь Монголын түүхийн бүх юм зөв байсан. Тэнгэрээс ямар нэгэн удирдлагатай байсан ч юм болов уу гэж бодогдмоор оо. Бараг хоёр жилийн өмнө Индиана Мужийн Блүүмингтон дахь Индианагийн Их сургуулиар орж, монгол судлалын нэрд гарсан эрдэмтэн мэргэдтэй уулзан, ганц хоёр үг солих завшаан тохиосон билээ. Тэдний нэг нь Христофер Этвүүд. Эхлээд Этвүүд багшийг зурагнаас нь харахад хямсгар ч байж мэдэх, туранхай жижигхэн хүн шиг санагдсансан. Харин нүүр тулан уулзахад тийм биш, харин ч хөгжилтэй, яриа хөөрөөсөг, их найрсаг хүн ажээ.
"Монголын түүхийн бүх юм зөв байсан" цааш унших »
Чингис хаан 1159 оны 12 сарын 24-ний өдөр төрсөн
Европ болон нар төвтэй он тоололтой ард түмнүүдийн заншилыг ажиглахад жилийн дөрвөн өдөр буюу 3 сарын 22, 6 сарын 22, 9 сарын 22, 12 сарын 22-нд чухал тахилгуудыг үйлддэг. Эртний монголчууд ч гэсэн тахилга үйлддэг байсан байна. Харин эзэн Чингис хаан тэнгэрт хальсанаас хойш өвлийн тахилгыг аргын тооллын 12 сарын 22-ны өдрийн ойролцоо тохиодог өвлийн тэргүүн сарын шинийн 03-ны өдөр хийдэг болсон. Яагаад гэвэл энэ өдөр Чингис хааны төрсөн өдөр юм байна.
"Чингис хаан 1159 оны 12 сарын 24-ний өдөр төрсөн" цааш унших »
Ард түмний хувь заяаг амьд хүмүүсээс илүү үхэж үрэгдсэн үеийнхэн нь голлон удирддаг ажээ
Эзотерикт “Эгрогер” гэдэг хачин үг байдаг юм. Хүмүүсийн хооронд төстэй эрчим хүч (бодол, үзэл санаа, зорилго, төлөвлөгөө) бие биедээ соронзон мэт татагдаж байдгийн улмаас үүсдэг эрчим хүчний бөөмийг астрал (оддын чанагуухи) амьтан гэж нэрлэдэг. Эрт урьдын агийн ёс баримтлагч үзэлтнүүд нарийн ертөнцөд “санааны астралын удирдагч байдаг” гэж үзэж иржээ. Орчин үед түүнийг хамтын оюун ухаан гэж хааяа нэрлэдэг. Сүүлийн үед шинжлэх ухааны онцгой нээлт гараагүйсэн бол овгийн шүтээн эгрогер нь домог, тусгай нэр томъёо төдийхөн болж үлдэх байсан бизээ.
"Ард түмний хувь заяаг амьд хүмүүсээс илүү үхэж үрэгдсэн үеийнхэн нь голлон удирддаг ажээ" цааш унших »
Өөрийгөө бусдаас болон өнгөрсөн цаг хугацаанаас дээгүүр тавьж огт болохгүй
Удган багшийн маань бичиж өгсөн тэмдэглэлүүдээс орууллаа. Асуухаар эсвэл эргэлзэн гайхах зүйл байвал нэрэлхэлгүй багшийн гар утсаар өөрт нь шууд хандан асууж лавлаж болно шүү. Гал   ---Би удган хүн л дээ. Миний бөө болох зам 3 наснаасаа гарч илэрсэн гэдэг. Тэгээд хөгшид минь тэр үед бөөлүүлж надад улаан шүр зүүлгэн миний бөө болох хугацааг 60 жилээр хүлээлгүүлсэн юм гэдэг.
"Өөрийгөө бусдаас болон өнгөрсөн цаг хугацаанаас дээгүүр тавьж огт болохгүй" цааш унших »
Оросуудын онцгойлон буруутгадаг 4 үндэстний нэг бол Монгол
Оросын хөгжлийн хөдөлгөгч хүч болсон колониализм 300 жилийн түүхтэй
-Өрнийхөн өөрийн иргэншлийн хил хязгаарыг Евразийн бүс нутагт исламын болон үнэн алдартны шашинт улсуудаар заагладаг. Мэдээж, ортодокс үнэн алдартны шашны төв бол Орос. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан ихэнхи улсуудын хувьд ОХУ бол яахын аргагүй гол тоглогч. Гэтэл ОХУ өөрөө дан ганц үнэн алдартны шашинт орос үндэстэн биш, олон үндэстнээс бүрдсэн улс. Шуудхан асууя, Монголоос өөр “монгол угсаатан” байна уу?

"Оросуудын онцгойлон буруутгадаг 4 үндэстний нэг бол Монгол" цааш унших »
Бөө мөргөл бол монголчуудын сэтгэцийн хямрал
Бөө мөргөл бол монголчуудын сэтгэцийн хямрал, бас монгол үндэстний том эмгэнэл.   -гэж изотерик судлагч хэмээгч нэгэн монгол бүсгүй мугуйдлан айлджээ. Тэр эмэгтэйн боловсрол эзэмшсэн улс нь монголд эртний өштэй байж болох хөрш улс, тэр улсын бодлогоор монгол бол тэдний ард түмний хөгжлийг бүрэн унагааж дэлхийн хөгжлийн хурдцаас хоцроосон, олон тооны орос иргэдээ цуст хядлагад алдсан гэх мэт.
"Бөө мөргөл бол монголчуудын сэтгэцийн хямрал" цааш унших »
Бөө мөргөлийн ёс жаягаас №04
Эрт урьдын Агийн ёсыг баримтлагч үзэлтнүүд бол бөө нар болон бөөгийн мөргөлийг судлагч нар юм     Миний ярьж байгаа зүйлс нь энэ цаг үед цөөхөн монголчууд яавал монгол ёс жаягтайгаар тэнгэрлэг оршин амьдарцгаах вэ гэдэгт л чадан ядан хариулах гээд байгаа юм шүү дээ. Монголын түүх бидний хөрш хоёр их гүрнүүдээс огт дутахааргүй агуу их.
"Бөө мөргөлийн ёс жаягаас №04" цааш унших »
Монголчууд болон буриадчуудын гарал үүсэл өөр юм уу?
Монголчууд эртнээс амьдрах ур чадвар эзэмшсэн, өндөр дээд оюунтай хүмүүсийгээ бөө заарин бэхи гэдэг байжээ. Тэр агуу чадвар нь зөвхөн өөрсдийн биеэр нь дуусдаггүй, үр удамдаа түүнийгээ залгамжлан үлдээдэг ёс байсныг нь ерөнхийд нь бөө мөргөл гэж нэрлэжээ. Харин харь улсуудын жишгээр шавь нараар дамжуулан аливаа суртал явуулж эхлэх юм бол тэр нь шашин болох юм байна.
"Монголчууд болон буриадчуудын гарал үүсэл өөр юм уу?" цааш унших »
Зүрхэн дээрээ гараа тавих нь муу ёр даллаж байгаа хэрэг
Түүхч, зохиолч Н.Нагаанбуутай төрийн ёс, учир бэлгэдлийн тухай ярилцлаа. - Төрийн ордны өмнөх Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол саяхан боллоо. Иймэрхүү ёслол өмнө нь болж байсан уу? - Утга учрын тухайд миний сэтгэл дундуур байгаа. Төрийн гурван өндөрлөгөөс авахуулаад эрхтэн дархтанууд оролцсон тэрхүү ёслолд сэтгэл дундуур үлдсэн шалтгаанаа хэлье. Хүмүүс санаж байгаа бол хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол шинийн 15-нд болсон. Шинийн 15 гэдэг төрийн өдөр биш.
"Зүрхэн дээрээ гараа тавих нь муу ёр даллаж байгаа хэрэг" цааш унших »
Шүлэг "Тэнгэр"
Миний монголын тэнгэрийг эсгэх гэж
Бусдын од харвадаггүй
Миний монголын тэнгэрт эрхлэх гэж
Бусдын од шохоорхдог юм.

"Шүлэг "Тэнгэр"" цааш унших »
Тэнгэрийн алтан дээд үнэний тухай
Уг гарвал онгодоор амилсан үгстэй бөөгийн дуудлага, тэнгэрийн магтаал, оддын зүгэл дуудлагыг амандаа унших, мөн компьютерт шивэхэд л биемахбодид мэдрэгдэж, толгой өвдөх зэрэг зовиур төрдөгийг ажигласан билээ. Тэгээд багшаасаа “Ийм учир байдаг уу?” гэж лавлахад багш минь инээгээд “Тийм учир байдаг юм шүү, бөөгийн хамгаалах толио зүүгээд уншиж бай, уншиж судалдаг байгаа тухайгаа хий юмсдаа хэлж бай” гэж билээ.
"Тэнгэрийн алтан дээд үнэний тухай" цааш унших »
(Нийт: 112)